9 сар эхлээд блог оо хөтлөөд явна гэж амлачихаад нэлээд завсардчихлаа. За яахав одоо ингээд хөтлөөд яваад байнаа. "бас дахин амлах"
За тэгхээр энэ хооронд манай ажил дээр болсон онцлох үйл явдал гэвэл нэг өглөө ажилдаа иртэл таазнаас ус алдчихсан бөөнөөрөө сандралдаад тэр өдрийн нэг цаг орчимыг ус арчих, усанд автсан сандал ширээг холдуулах гэх мэт үйл хэрэгт зарцуулав. Одоо бараг 2 долоо хоночихсон байгаа ч бүрэн янзалж өгөхгүй л юм. Дор бүрнээ энэ асуудал дээр сэтгэл дундуурхан л байна. Тэгээд нүүх талаар хэлэлцсэн хэдий ч энэдээ өвөлжихөөр болов. Ууг нь ч их аятайхан газар юм байгаашд өвөлдөө дулаахан биш бүүр халуун болдог тусдаа захиралын өрөө, бие засах өрөөтэй, хотын төвдөө болхоор юм юмандаа ойрхон гээд сайн тал ч олон л доо.
Даан ч тэгээд хаяа нэг асуудал үүсхээрээ шийдвэрлэгдэхдээ удаан юм даа.
За өөр нэг онцолж болхоор зүйл бол япон хэлний 2р зэргээс дээш мэдлэгтэй бас англи хэл гайгүй мэддэг хүнийг ажилд авна. Ууг нь өдөрт дор хаяж 2-3н хүн ирж анкет бөглөж өгч байгаа ч одоохондоо хэрэгтэй хүнээ олоогүйл байна. Тэгээд утсаар ярьсан хүмүүс ирж уулзсан хүмүүс дотор зарим нь ажилд ороогүй байж цалин хэд вэ? гэсэн асуулт тавих юм. Болохгүй ч зүйл байхгүй л дээ. Гэхдээ энэ тухай нэг зүйл хэлэхэд хэрвээ та "Азийн улс оронд ажилд орох гэж байгаа бол ажилд ортлоо цалин хэд вэ? гэсэн асуулт бүү тавь. Харин Европын улс оронд орох гэж байгаа бол ажилд орохоосоо өмнө цалин хэд вэ? гэж асуухгүй бол цаад газар чинь таныг мэдрэл муутай гэж бодно шүү." гэсэн бизнесийн зөвлөгөө маягийн юм байдгийг мэдээсэй. Яагаад ийм тийм гэж тайлбарлах хэрэггүй л болвуу. Та зүгээр нэг хүнийг ажилд авах гэж ярилцаж үзэж байхад шууд цалин мөнгөний талаар асуувал ямар санагдах вэ? гээд төсөөлөөд үзэхэд ойлгох байх. Харин европчууд биднийг бодвол энэ тал дээр бодол дадал нь арай өөр байдаг юм шиг байгаа юм.
Ус алдаж байх үеийн зургийг авсан байсан тул орууллаа. Одоо ус алдахгүй байгаа ч цөмлөчихсөн энэнээс муухай харагдаж байгаа.
Гоё засчихаар нь бас зургийг нь авж оруулна.

Sep
01
Юуны өмнө уншигч танд хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе.
Хичээлийн шинэ жил ч эхэлж шинэ сар гарч байгаатай тохиолдуулж компанийхаа блогийг идэвхитэй хөтөлье гэж бодлоо.
Заа юуны өмнө манай компаны тухай сайт дээр байгаа ч гэсэн бага зэрэг дэлгэрэнгүй бас ажил хэрэгч бус байдалаар танилцуулъя.
Манайхан ерөнхийдөө 3н хэсгээс бүрдэнэ. 1т захирал, 2т программист, 3т орчуулагч одоогоор нийтдээ 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Компаны өдөр тутам ерөнхийдөө их чимээгүй тус тусынхаа ажилыг хийгээд өнгөрдөг. Хааяа бөөнөөрөө хоолонд орж баяр ёслолыг тухайн цаг үед нь тэмдэглээд л... Боломж олдвол бас зугаалгаар явна. Хамгийн сүүлд Тэрэлж явсан зураг оруулсан байгаа. Хүйтрэхээс өмнө бас нэг зугаалраар явбал гэсэн санаа төрлөө. Манайхан юу гэж бодож байна?
Компаний блог учраас яг юу бичихээ сайн мэдэхгүй байгаа ч ойр ойрхон хөтөлж байх болно. Будаа идэх санаатай японд байдаг эцэг компани (DM solution)-ий блог руу орсон боловч захиралын блог гэсэн нэр доор явдаг учраас DM-ын захирал Ханая сангийн блог л гэсэн үг. Дараагийн удаа арай дээр юм бичнээ. Энэ удаад бол энэ хүрээд өндөрлөе.

1
Категориуд
Сүүлд нэмэгдсэн бичлэгүүд
▪ Газар хөдлөлт (2010-04-05)
▪ Усанд сэлэх тухай(2010-04-02)
▪ Удаан хугацаанд бичсэнгүй(2010-03-12)
▪ Хурд хязгаарлах шинэ арга(2009-10-16)
▪ Оффисоо хөгжилтэй болгоё(2009-10-14)
▪ BBC News мэдээллийн шилдэг сайт боллоо(2009-10-06)
▪ Нэлээд завсардчихлаа(2009-09-24)
▪ Cloud computing(2009-09-08)
▪ Ахиад л зурагнууд(2009-09-07)
▪ 00-ын өрөө шиг зоогийн газар(2009-09-03)
News
Mugenlink location
©2009. Developed by MugenLink Co.,Ltd.