Сүүлийн үед Улаанбаатар хот болон түүний ойр орчимд газар хөдлөлт болно гэсэн мэдээлэл зурагт болон янз бүрийн мэдээллийн сайт дээр харагдах боллоо. Ийм мэдээлэл цацаж хүмүүсийн анхаарлыг сайжруулах нь сайн хэрэг байж болох ч газар хөдлөлтийн аюулаас хэрхэн сэргийлэх вэ? гэсэн мэдээлэл нэгийг ч олж хараагүйдээ сэтгэл жаахан гонсгор үлдлээ. Байгалын үзэгдлийг бид зогсоож чадахгүй нь тодорхой, бас газар хөдлөлтийг хэдхэн секундийн өмнө л урьдчилан мэдэх боломж байдаг гэж ярьцгаах мөртлөө хамгийн гол зүйлээ орхигдуулаад зүгээр л газар хөдлөл гэдэг зүйлээр сенсац тарисан мэт санагдсан учир газар хөдлөлтийн аюулаас хэрхэн өөрийгөө хамгаалах тухай мэдээллийг хүргэе. /доорх мэдээллийг Япон улсын Сайтама мужийн Фүжими хотын вэб сайт дээрээс орчуулав/
Гэртээ байх үед
Өмнөх тохиолдлуудаас харахад хүчтэй чичрэлт удаандаа 1 минут орчим үргэлжлээд намжсан байдаг. Иймд яаран гэрээсээ гарахаа азнаж ямар нэгэн зүйл унаж ирээд таныг цохихооргүй газар олон биеэ аль болох халхалах хэрэгтэй. Тайван байх нь хамгийн чухал. Хэрэв та айж сандран чичрэлтийг мэдэрмэгцээ гүйн гарвал ид чичрэлт дунд таны дээрээс юу ч унаж юу ч тохиолдож мэднэ. Хэрвээ гал гарлаа ч гэсэн газар авч том гал болтол хугацаа хэрэгтэй. Иймд хамгийн гол нь тайван байх асуудал юм.
1. Чичрэлт мэдрэгдэхэд юуны түрүүнд биеэ хамгаална. Гэмтэж бэртвэл дараагийн үйлдлээ хийхэд хэцүү.
2. Чичрэлт намжхад цахилгаан хэрэгслээ салгана.
3. Яарч гадаа гарахгүй хүлээцтэй тайван сэрэмжтэй байх.
4. Хаалгаа онгойлгон гарах гарцаа бодно.
5. Хагархай шилээс болгоомжилж, тог тасрах тохиолдлыг тооцож гар чийдэн болон таавчиг гутал бэлтгэнэ
6. Гарах тохиолдолд алхаад тайван гарна
Гадуур байх үед
- Гадаа алхаж байхад
Аль болох байшин барилганаас холхон өргөн замыг хайна.
- Газар доорх байгууламж
Газар доорх байгууламж нь газар хөдлөлтөнд тэсвэртэй учир тайван байж болох ч тог тасарч гал гарах аюултай учир аль болох гарах хаалга хайна.
- Дэлгүүр болон олон нийтийн байгууламж
Гарах хаалга руу шууд дайралгүй биеэ хамгаална. Бүгд гарах хаалга руу дайрвал бөглөрөл үүснэ.
- Автобус болон нийтийн тээврийн хэрэгсэл
Тайван байж гарах хаалга руу дайрахгүй мөн ойр орчмоо тайвшруулан чичрэлт намжхаар гарна.
Аюул тохиолдсон үед зориулан бэлдэх зүйлс
Гэр бүлийнхаа бүтцээс хамааран хэрэгтэй зүйлсээ бэлдэн авч гарахад бэлэн байлгавал зүгээр
- Хүнсний зүйлс /цэвэр ус, хатаасан талх болон жигэмнэг, лаазласан бүтэгдэхүүн г.м
- Анхны тусламж үзүүлэх хэрэгсэл /хэрэгцээт эм болон боолт, хамгаалалтын малгай г.м
- Хувцас /дотуур хувцас, оймс, хөнжил бүтээлэг, алчуур, бээлий
- Өдөр тутмын хэрэгцээт зүйлс /жижиг радио, гар чийдэн, лаа, зай, хайч болон хутга, уяа, шүдэнз асаагуур, салфетка, дэвтэр үзэг
- Чухал зүйлс /бэлэн мөнгө, тамга, хадгаламжийн дэвтэр болон хуулбар, эрүүл мэндийн даатгал, жолооны болон иргэний үнэмлэх

Сэтгэгдэлүүд
kkk(2010-08-29)
odoonoos ehled erchimtei bichne gsn baidaggui ee
Сэтгэгдэл оруулах
Категориуд
Сүүлд нэмэгдсэн бичлэгүүд
▪ Газар хөдлөлт (Өнөөдөр)
▪ Усанд сэлэх тухай(2010-04-02)
▪ Удаан хугацаанд бичсэнгүй(2010-03-12)
▪ Хурд хязгаарлах шинэ арга(2009-10-16)
▪ Оффисоо хөгжилтэй болгоё(2009-10-14)
▪ BBC News мэдээллийн шилдэг сайт боллоо(2009-10-06)
▪ Нэлээд завсардчихлаа(2009-09-24)
▪ Cloud computing(2009-09-08)
▪ Ахиад л зурагнууд(2009-09-07)
▪ 00-ын өрөө шиг зоогийн газар(2009-09-03)
News
Mugenlink location
©2009. Developed by MugenLink Co.,Ltd.